Ажилд авна

Д.Тулга / Энтертайнмент

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) нь дэлхий дахинд Холбооны засгийн газар болон түүний түнш орнуудын хөгжлийн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжин ажилладаг. GIZ нь Монгол улсад Эрчим хүчний үр ашиг, Эрдэс баялгийн тоггвортой менежмент, Биологийн төрөл зүйл гэсэн үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Монгол дахь GIZ нь “Биологийн төрөл зүйл уур амьсгалын өөрчлөлтөд ойн гол эко системүүдийн дасан зохицох нь” хөтөлбөрийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багт орших Ойн сургалтын төвд Ойн туслах ажилтны албан тушаалд нэг ажилтанг сонгон шалгаруулж авна.

Гүйцэтгэх ажил үүрэг

• Сургалтын ойн талбай тусгаарлах, зохион байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд туслах
• Ойн цэвэрлэгээ болон сийрэгжүүлэлтийн огтлолын сургалтуудыг зохион байгуулахад туслах
• Ойн багаж тоног төхөерөмжийн засвар үйлчилгээ, арчилгааны ажлыг гүйцэтгэх
• Мод үржүүлгийн газарт үрсэлгээ, арчилгааны ажлыг гүйцэтгэх
• Үрийн талбайгаас үр бэлтгэх, хадгалах, суулгах
• Сургалтын төвийн хэрэгцээнд зориулж түлээний мод бэлтгэх
• Сургалтын төвийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдпыг хангах, жижиг засвар үйлчилгээг гүйцэтгэх

Тавигдах шаардлага

• “Зүүнхараа” МСҮТ-д “Ойн мэргэжлийн ажилтан” мэргэжлээр сурч, төссөн байх
• Үр бэлтгэх, мод үржүүлэх, ойжуулах, таримал ойг арчлан хамгаалах чадамжуудыг эзэмшсэн байх
• “Зүүнхараа" МСҮТ болон 012 -ээс хамтран зохион байгуулсан “Ойн багаж тоног төхөөрөмжийн арчилгаа” сургалтад хамрагдсан байх
• 6 сарын дадлагын ажлыг сургалтын төв болон түүнд харъяалагдах сургалтын ойн талбай болон мод үржүүлгийн газарт гүйцэтгэсэн байх
• Ямарваа нэг МСҮТ-тэй Ойн ангийн сургагч болон дадлагажигч багшаар ажиллах хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй байх

Дээрх шаардлагыг хангасан хүмүүс дараах материалуудыг 2015 оны 3 дугаар сарын 13-ны 18:00 цагаас өмнө GIZ -ийн И-Мэйлээр илгээнэ үү.

Үүнд:

• Ажилд орохыг хүссэн өргөдөл
• Товч намтар
• Мэргэжлийн үнэмлэхний хуулбар
• Дадлага хйисэн тухай батламж болон ажил байдлын тодорхойлолт
• Иргэний үнэмлэхийн хуулбар

GIZ -ийн суурин төлөөлөгчийн газрын хаяг

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)
Найман зовхис барилга Сөүлийн гудамж 21, ш/х 1264
Улаанбаатар 14251, Монгол улс
Утас: +976-70115340 Факс: +976-11-315342
И-мэйл: giz-mongolei@giz.d Вэб: www.giz.de


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:53:22

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:53:22


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.