Грект гурван долоо хоногийн бэлэн мөнгөний нөөц үлджээ

Д.Тулга / Гадаад мэдээ

crek

Европын Холбооны Сангийн сайд нар Грекийн асуудлаар Брюссель хотноо уулзлаа. Европын холбоо Грекийн Засгийн газрын шинэчлэлийн хөтөлбөрийг дахин хэлэлцэхээр болжээ. Ирэх лхагва гарагт Брюссель хотноо ерөнхий уулзалт, хэлэлцээр дахин болох юм байна.

Грекийн Сангийн сайд Янис Варуфакис хэлэхдээ “Энэ удаад 7-8 зүйл бүхий шинэчлэлийн хөтөлбөр өргөн барихаар төлөвлөж байгаа. Миний бодлоор хэвлэл, мэдээллийн ажилтнууд дутуу ойлголттой байна гэж бодож байна. Учир нь бид долоон зүйл бүхий эхний шинэчлэлийн хөтөлбөрийг өргөн барьсан. Мэдээж энэ нь анхнаасаа цогц шинэчлэлийн хөтөлбөр байхаар биш эхний төсөл хэлбэрээр хийгдсэн. Одоо бидэнд бүрэн боловсруулсан 7-8 зүйл бүхий хөтөлбөр байгаа бөгөөд үүнийг Брюссельд болох лхагва гарагийн уулзалтаар нарийвчлан хэлэлцэх болно" хэмээн онцолжээ.

Олон улсын зээлдүүлэгчдээс Грект олгосон ээлжит санхүүгийн тусламж хоёрдугаар сарын 28-наар дуусгавар болсон юм. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, тус улсад 2-3 долоо хоногийн бэлэн мөнгөний нөөц үлджээ. Тиймээс Грек улс Евро бүсээс тавьж байгаа нөхцлийг биелүүлэн, дараагийн ээлжийн 7.5 тэрбум еврогийн санхүүжилтыг авах зайлшгүй шаардлагатай байгаа аж. Евро бүсийн Сангийн сайд нар санхүүгийн тусламжаа зургадугаар сар хүртэл дөрвөн сараар сунгахыг зөвшөөрчээ. Гэхдээ ингэхийн тулд Грекийн Засгийн газар шинэчлэлийн хөтөлбөрөө батлуулах ёстой аж.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.