Цэргийн баярт зориулсан барилдаан ням гаригт болно

Д.Тулга / Спорт

boh

Зэвсэгт хүчний 94 жилийн ой "Монгол цэргийн өдөр"-т зориулсан үндэсний бөхийн барилдаан энэ сарын 15-нд буюу ирэх ням гаригт 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Жил бүр зохиогддог энэхүү уламжлалт барилдаанд улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглох юм.

Анх 1977 онд барилдаан болоход Д.Хадбаатар арслан /аварга/ түрүүлж, дархан аварга Ж.Мөнхбат үзүүрлэж байжээ. Цэргийн баярын барилдаанд улсын арслан Б.Ганбат хамгийн олон буюу зургаан удаа түрүүлсэн байдаг аж. Өнгөрсөн жилийн барилдаанд улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, начин Б.Пүрэвсайхан /харцага /үзүүрлэжээ.

Ж.МАРАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.