Татвар төлөгчдийн мөнгө юунд зарцуулагдаж байгаа вэ

Д.Тулга / Эдийн засаг

Шилэн данстай болсноор иргэд, олон нийт төрийн өмчийн байгууллагууд татвар төлөгчдийн мөнгийг юунд зарцуулж байгааг нээлттэй мэдэх боломж нээгдсэн. Цагаа олсон зөв хууль боловч хэрэгжих арга зам нь дэндүү бүрхэг гэлтэй. Иргэд тэр бүр шилэн дансны сайт руу хандаж өөрсдийн төлсөн татвараа юунд зарцуулагдаж байгаатай танилцах нь ховор. Хэнийх нь мэдэгдэхгүй хувийн компаниудад ямар зорилгоор мөнгө шилжүүлсэн нь тодорхойгүй байх юм.

-УИХ-ЫН ГИШҮҮД ЗӨВХӨН ХЭВЛЭХ ЗАРДАЛД 90 ХҮРТЭЛХ САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ-

“Тойрогт ажиллах хэвлэлтийн зардал” гэх нэрээр УИХ-ын гишүүд багаар бодоход 5 сая, дээд тал нь 90 хүртэлх сая төгрөг зарцуулсан байх юм. Бие даагч гишүүд он гарснаар өнөөдрийг хүртэл багагүй мөнгийг улсын төсвөөс гаргуулжээ. УИХ-ын гишүүддээ нэг гишүүний зардлын мөнгөөр л хэвлэх үйлдвэр аваад өгчихмөөр. Хэвлэлтийн зардлын мөнгө нь бүгд өөр өөр хувийн компани, иргэний нэр дээр шилжсэн байгааг хүснэгтээс харж болох юм.

3 дугаар сард төсвөөс гарсан таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын мөнгөн гүйлгээ

Огноо

Харилцагч байгууллага

Орлого

Зарлага

Гүйлгээний утга

2015-03-11

Н.Батбаяр УШ60040116

5,110,000.0

Сингапур Улсад ажиллах томилолт,тийзний зардалд/УИХГ-ийн төсөвт зардлаас/

2015-03-03

Эрдэм Арвай пиар ТББ 8121141

30,000,000.0

Сурталчилгааны зардалд /УИХГ Я.Содбаатарын төсвөөс/

2015-03-03

Засгийн газрын автобааз 9081496

31,897,780.0

Хөдөө болон хотын унааны зардалд/2 сар/

2015-03-09

Төр засгийн ҮЭГ

5,738,259.0

Засварын ажлын урьдчилгаа төлбөр

2015-03-09

Эрдэнэбаатар Бямбадоржийн ИЭ60122512

19,500,000.0

Тойрогт ажиллах зардлаас/сургалт уулзалт з/б зардалд Я.Санжмятав

2015-03-09

УЛСЫН ИХ ХУРАЛ ТГ

45,452,357.0

УИХГ-үүдийн 1,2 сарын унаа,утасны зардалд

2015-03-09

Монголчууд сэтгүүл ХМХ

65,000,000.0

Тойрогт ажиллах зардлаас хийсэн ажлын тайлан хэвлүүлэх зардалд УИХГ Х.Болорчулууны төсвөөс

2015-03-09

Сүмбэр сүлд ХХК

90,000,000.0

Тойрогт ажиллах зардлаас хэвлэлтийн зардалд УИХГ М.Зоригтын төсвөөс

2015-03-09

Р.Дэлгэрмаа ПЖ89012406

43,000,000.0

Тойрогт ажиллах зардлаас хэлэлцүүлэг семинар зохион байгуулах зардалд УИХГ Д.Батцогтын төсвөөс

2015-03-09

О.Оргилмаа СВ89032701

17,195,000.0

Тойрогт ажиллах зардлаас уулзалтын зардалд УИХГ Д.Арвины төсвөөс

2015-03-09

Дэлгэрэх аз ХХК

85,000,000.0

Тойрогт ажиллах зардлаас гэрээний төлбөрт УИХГ Ё.Отгонбаярын төсвөөс

2015-03-03

З.Баянсэлэнгэ ХН74032307

6,120,000.0

Орон нутагт томилолтоор ажиллах зардалд/УИХГ-ний төсвөөс/

2015-03-03

Залуумаркетер клуб ТББ

6,500,000.0

Тойрогт ажиллах зардлаас хэвлэлтийн зардалд УИХГ Н.Номтойбаярын төсвөөс

2015-03-03

БИТ ПРЕСС ХХК

17,300,000.0

Тойрогт ажиллах зардлаас хийсэн ажлын тайлан хэвлүүлэх зардалд УИХГ С.Ганбаатарын төсвөөс

2015-03-02

УИХ-ын Тамгын газар

13,000,000.0

Казахстан, Киргиз улсад айлчилах 5 хүний зардал

2015-03-03

Тод бичиг ХХК

6,370,000.0

Тойрогт ажиллах зардлаас хэвлэлтийн зардалд УИХГ Ж.Батсуурийн төсвөөс/

2015-03-06

Өмгөөллийн Хаш энд Маргад партнерс ХХН

30,000,000.0

Тойрогт ажиллах зардлаас гэрээний төлбөрт УИХГ С.Ганбаатарын төсвөөс/

Нүдэнд харагдах бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт байхгүй хэрнээ татвар төлөгчдийн мөнгийг хэдэн арван саяар нь зүгээр л “хэвлэлтийн зардал” нэрээр үрж байгаад хэн, хэрхэн хариуцлага хүлээх вэ. Хэвлэл мэдээллээр “Ард түмний татварын мөнгөөр тансаг машин авч уналаа” хэмээн үргэлж ярьдаг УИХ-ын гишүүд бодит байдал дээр татвар төлөгчдийн мөнгийг ийн үрдэг байх юм. Иргэд сар бүрийн шилэн дансны гүйлгээг хянах боломжтой бөгөөд http://www.shilendans.gov.mn/ сайтад хандах болох аж.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.