Н.Төгсцогт мэргэжлийн боксын анхны тулаанаа өнөөдөр хийнэ

Д.Тулга / Спорт

Гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт өнөөдөр Калифорни мужийн Онтарио хотын “Citizens Business Bank Arena” хэмээх 11 мянган хүний суудалтай ордонд мэргэжлийн боксын анхны тулаанаа хийнэ.

Нэртэй дасгалжуулагч Жо Гуссений удирдлага доор Лос-Анжелес хотноо бэлтгэлээ базааж буй Төгсөө “Premier Boxing Champions”-ийн хүрээнд болох Берто-Лопес, Портер-Гарсиа нарын гол тулааны өмнө тоглох юм.

Түүний өрсөлдөгчөөр АНУ-ын тамирчин, 30 настай Габриэль Брэкстон тодорчээ. Тэрбээр мэргэжлийн рингэнд арван тулаан хийснээс хоёр ялж, найм ялагдсан үзүүлэлттэй аж. Баасан гаригийн оройн орон нутгийн цагаар 18.00 цагаас эхлэх тус тулааныг Spike TV сувгаар шууд дамжуулан үзүүлэх ажээ.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл

Aly Chiman [94.182.216.210] 2019-02-22 19:51:06

Hello there, My name is Aly and I would like to know if you would have any interest to have your website here at medee.mn promoted as a resource on our blog alychidesign.com ? We are in the midst of updating our broken link resources to include current and up to date resources for our readers. Our resource links are manually approved allowing us to mark a link as a do-follow link as well . If you may be interested please in being included as a resource on our blog, please let me know. Thanks, Aly


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.