Маргааш үндэсний бөхийн оюутны багийн барилдаан болно

Д.Тулга / Спорт

buh

Монголын үндэсний бөхийн холбоо, “Шонхор” дээд сургууль, Баянхонгор аймгийн оюутны холбоо, Булган аймгийн оюутны холбоо хамтран “Оюутны улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн багийн тэмцээн”-ийг зохион байгуулахаар болжээ. Нэг багт зургаан бөх оролцох бөгөөд энэ сарын 14-ний 12.00 цагаас Бөхийн өргөөнд болох юм байна.

Тэмцээнд түрүүлсэн багт цом, өргөмжлөл, медаль 400 мянган төгрөг, хоёрдугаар байрт өргөмжлөл, медаль 300 мянга, гуравдугаар байрт өргөмжлөл, медаль 200 мянган төгрөг өгөх бол уран барилдаанч нэг бөхийг шалгаруулж өргөмжлөл, медаль нэг зуун мянган төгрөгөөр байлах ажээ. Тэмцээний ивээн тэтгэгчээр “Art” студи, “Голден жим” клуб, Ардчилсан залуучуудын холбоо TV9 телевиз ажиллаж байгаа юм. Тус тэмцээн хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн тэмцээнд “Аварга” дээд сургуулийн баг тэргүүлж байжээ.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.