Аврах ангийн нисдэг тэрэг осолджээ

Д.Тулга / Гадаад мэдээ

soӨнгөрсөн баасан гаригийн оройн 20:30 цагийн орчим Солонгос улсын Чоннам аймгийн Кагоду арлаас 3 км зайд байх далайн усанд хоёр нисгэгч, яаралтай түргэн тусламж үзүүлэх хоёр эмч суусан аврах ангийн нисдэг тэрэг унаж, бүгд амиа алдсан харамсалтай осол гарчээ. Тэд уг арлаас 7 настай өвчтэй хүүхдийг авчрахаар замдаа гарсан байна. Франц улсад үйлдвэрлэсэн 13 метр урт, 3.3 метр өргөн, 4.1 метр өндөр, нэг удаагийн шатахуунаар 3 цаг нисэх чадвартай нисдэг тэрэг далай дээр эргэлдэж байгаад гэнэт доош унасан байна. Онгоцны ахмад аврах хантаазаа өмссөн байдалтайгаар хоёр цагийн дараа далайн эргээс олдсон бол үлдсэн гурван хүн одоо болтол олдоогүй, тэднийг эрэн хайх ажил үргэлжилж байгаа аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.