Далайн шуурганы улмаас олон мянган хүн орон гэргүй болов

Д.Тулга / Гадаад мэдээ

dalaiНомхон далайн өмнөд хэсэгт орших Вануату улсад догшин шуурга дэгдэж, ихээхэн хэмжээний хохирол учруулсан талаар BBC агентлаг мэдээллээ. “Пам” гэх далайн шуурганы улмаас тус нийслэл Порт Вила хотын байшин, барилгын 90 хувь нь нурж сүйджээ. Тус арлын зарим хэсэгт жижиг, хот тосгод газартай тэгширсэн гэж Улаан загалмайн /Red Cross/ нийгэмлэгээс мэдээлсэн байна.

Одоогийн байдлаар найман хүн амь үрэгдсэн нь тогтоогдсон ч хохирогчдын тоо цаашид өсөх магадлалтайг албаныхан мэдээлжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, арлын зүүн хойд хэсгийн Пенама мужид 44 хүн амь үрэгдсэн байна.

Японоос Baldwin Londsdale мэдээлэхдээ, “Пам” хар салхины улмаас тус улсын нийслэл Порт Вила дахь хамгийн том сургууль, эмнэлгийн барилга сүйдсэн гэжээ.

Далайн шуурганы гамшгийн үеэр олон мянган хүн орох оронгүй болж, түр хорогдох байруудад хоёр хоногийг өнгөрүүлсэн байна. Холбогдох албаныхан шуурганы хүчийг тавдугаар зэрэг хэмээн тодорхойлжээ. Өчигдрийн байдлаар далайн шуурганы хүч 75 м/с-т хүрчээ. Вануата улс нь олон тооны жижиг арлаас бүрддэг бөгөөд нийслэл хотод 47 мянга орчим хүн амьдардаг аж.

Далайн шуурганы гамшигт өртсөн Вануата руу Австрали улс аврах баг илгээхээ мэдэгдсэн байна. Харин Шинэ-Зеланд улс нэг сая доллар, Европын холбоо нэг сая евро, Их Британи улс хоёр сая фунт-стерлингийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгджээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭdalaidalai


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.