Улсын харцага Ц.Содномдорж түрүүлжээ

Д.Тулга / Спорт

Зэвсэгт хүчний 94 жилийн ой "Монгол цэргийн өдөр"-т зориулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.

"Монгол цэргийн өдөр"-т зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Д.Ганхуяг, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр, Т.Санчир, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ц.Содномдорж, Г.Алтангэрэл, Э.Оюунболд, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Ш.Уламбаяр, Р.Пүрэвдагва нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосноос Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Хилчин спорт хороо, Хөвсгөлийн хүчтэн дэвжээ, Монос группийн бөх улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат Алдар спорт хороо, Их Монголын хүчтэн дэвжээ, АПУ ХК-ний бөх улсын арслан Д.Ганхуяг үзүүрлэв. Их шөвгийн дөрөвт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Алдар спорт хороо, Жавхлант дэвжээ, Энгүй тал компаний бөх аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Алдар спорт хороо, Түшээт ханы аварга дэвжээний бөх аймгийн арслан Э.Даш нар шалгарав.

Ж.МАРАЛ

Гэрэл зургийг Б.ЭРДЭНЭБААТАР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.