Монгол, Зүүн Тиморын тоглолт 16:00 цагт эхэлнэ

Д.Тулга / Спорт

2018 онд ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох эрхийн төлөөх Азийн бүсийн урьдчилсан шатны тоглолтод манай улсын баг тамирчид чансаа ойролцоо Зүүн Тиморын шигшээ багтай таараад байгаа билээ. Эхний тоглолт энэ сарын 12-ны өдөр Зүүн Тиморт болж манай үндэсний шигшээ баг 4:1-ийн харьцаатай ялагдал хүлээсэн. Хариу тоглолт өнөөдөр Улаанбаатар хотноо явагдана.

Өнөөдрийн тоглолт 16:00 цагт эхэлнэ. Шигшээ багуудын тоглолтыг NTV, ETV, MASS TV , МҮОНТ шууд дамжуулан хүргэх юм. Тоглолтын үеэр арьс өнгөний гадуурхсан ямарваа нэгэн зүйл гаргаж огт болохгүй, жижиг гэлтгүй ямар нэгэн онцгүй үйлдэл гаргавал Монгол Улсын нэр хүнд болоод шигшээ багт ФИФА-с том торгууль ногдуулж болзошгүй тул анхааралтай байхыг зохион байгуулагчдын зүгээс багаа дэмжиж буй бүх фанатад анхааруулсан байна.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.