1072 хувьцаа эзэмшиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалахыг даалгажээ

Д.Тулга / Эдийн засаг

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өнгөрсөн намрын чуулганаар хийсэн ажлынхаа тайланг мэдээлсэн юм. Ингэхдээ тус байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгөх тухай 2015 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар тогтоолын талаар цухас дурдсан юм. 05 дугаар тогтоолын хоёрдугаарт “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 хувьцааг эзэмшиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, хувьцааны эдийн засгийн үр өгөөжийг хүртэх боломжийг бүрдүүлсэн зохицуулалтыг Таван толгой ордын хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ, хэлэлцээрт тусгайлсан бүлэг болгон тусгахыг даалгасан байна. Ингэснэр сураггүй болсон 1072 хувьцааны чиг гарах боломжтой болж байна.

Харин уг тогтоолын нэгдүгээрт “Монгол Улсын иргэдэд олгосон “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааг Засгийн газрын нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлт гаргасан боловч төлбөр төлөгдөөгүй буюу хишиг хувь хүртээгүй иргэдийн хувьцааг буцаан эзэмшүүлэх, хөрөнгийн болон хувьцааны бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн цэгцэлж, нийт хувьцаа эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжүүдийн эзэмшлийн хувьцааг баталгаажуулах арга хэмжээ” авах гэж заажээ.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.