Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс хуралдлаа

Д.Тулга / Нийгэм

tsagaatgahӨнөөдөр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс хуралдлаа. Тус хуралдааны үеэр УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог “Цагаатгах ажлын хугацаа их шахуу байгаа учраас холбогдох хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөө дахин нягтлан харах, ажлыг хийж гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах төсвийн асуудалд анхаарах, орон нутгийн салбар комиссын ажлыг эрчимжүүлэх хүрээнд орон нутгийн архивт шалгагдаагүй хэрэг материал байгаа эсэх, хэлмэгдэгсэдтэй холбоотой судалгаа гаргуулж тэдгээрийг төвлөрүүлэх зэрэгт анхаарах шаардлагатай байгаа” тухай тэмдэглэжээ.

Хуралдааны үеэр Комиссын гишүүд өнгөрсөн онд хийсэн ажлаа дүгнэхийн сацуу, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмжийн дагуу мөн холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан тохиолдолд цаашид анхаарах асуудлуудын талаар саналаа илэрхийлсэн байна. Мөн Цагаатгах ажлын явцад тулгамдаад буй асуудлын дотор ялангуяа хэрэг материал нь олдохгүй, нотлох баримтгүйн улмаас улс төрийн хилс хэргээс цагаатгагдаагүй байгаа хэлмэгдэгсдийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх, хэлмэгдэгсдийг цагаатгах явцад учирч буй хүндрэл түүнээс гарах зөв гарцаа хайж олох, хялбаршуулсан аргаар цагаатгах боломжтой эсэх зэрэгт анхаарах талаар ярилцжээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 36,0 мянга орчим хүнээс 1939-2014 оны хооронд 31.193 иргэн цагаатгагдаж, холбогдох хуулийн дагуу 18081 хүнд 16 тэрбум 290 сая төгрөгийн нөхөх олговор олгоод байгаа аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.