Чөлөөт бүсийн захирагч нарыг шинээр томиллоо

Д.Тулга / Эдийн засаг

altanbulagУИХ-аас өнгөрсөн нэгдүгээр сард Чөлөөт бүсийн тухай хуулийг шинэчлэн баталсан билээ. Уг хуулиар Чөлөөт бүсийн асуудал Аж үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд харъяалагдаж, зохицуулагдахаар заагдсан. Энэ дагуу өчигдөр Аж үйлдвэрийн сайдын тушаалаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагч Д.Батсайхан, “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Чимэдсүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинэ хүмүүсийг томилжээ. Тодруулбал, П.Тогтохбаярыг “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, Д.Баасандоржийг “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилсон байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.