Ц.Мөнхзаяа Тбилисийн Гранпригаас мөнгөн медаль хүртлээ

Д.Тулга / Спорт

Гүржийн Тбилиси хотод жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох "Тбилиси Гранпри" хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 63кг-д өрсөлдсөн ОУХМ Ц.Мөнхзаяа мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр эхний тойрогтоо Азербайжаны бөхийг барилдааны цаг дуусахаас 16 секунд дутуу байхад цэвэр ялсан. Хоёрдугаарт тойрогт 63кг-ийн чансааг дэлхийн тэргүүлж буй, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Ярден Жербиг юүко үнэлгээгээр ялснаар финалдах зам мөрөө зассан гэж болно.

Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Шведийн бөх Херманссон Миаг 3:47 секундэд цэвэр ялсан. Хагас шигшээд Италийн бөхийг юүко үнэлгээгээр ялж финалдсан. Финалд Челябинскийн дэлхийн аваргын хүрэл медальт, Абу Дабигийн Их дуулга, Токиогийн их дуулгын аварга Трстенжак Тинад цэвэр ялагдаж мөнгөн медаль хүртлээ.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.