ШУТИС-ийн дэргэд "OIL" инновацийн лаборатори байгуулагджээ

Д.Тулга / Боловсрол

Монгол улсад технологийн инновацийн экосистемийг бүрдүүлж, энтрепренёр соёлыг түгээх зорилготой "Нээлттэй Инновацийн Лаб - OIL/Open Innovation Lab/" Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн (ШУТИС) дэргэд байгуулагджээ. Нээлттэй инновацийн лаборатори нь шинэ санаа гаргагч, хөрөнгө оруулагч, эрдэмтэн судлаачдын уулзвар төв цэг болох зорилготой бөгөөд эхний ээлжинд “Залуу зохион бүтээгч” уралдаан, “Хоньчин робот” төсөл, “Сансар дахь Бидний Мөрөөдөл” нано хиймэл дагуулын төсөл зэрэг технологийн ахисан түвшний санал санаачилгуудыг бодит ажил хэрэг болгохоор ажиллаж байна.

Түүнчлэн, шинэ санаагаа технологи болгон зах зээлд гаргах хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй уг лаборатори нь орчин үеийн технологийн хөгжил дэвшил, инновацийн талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, энэ төрлийн бизнес санаа бүхий төсөл хөтөлбөрүүдийг дэмжих зорилготой сургалт лекцүүдийг зохион байгуулж эхлээд байгаа ажээ.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.