Гамшгийн дохио дуугарсаар байна

Д.Тулга / Нийслэл

16:00 цагт дугарч эхэлсэн гамшгийн дохио орон даяар дугарч байна. Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногт улс орон даяар энэхүү дадлага, сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем байгуулах” төслийн хүрээнд Нийслэлийн 6 дүүрэгт шинээр суурилуулсан орчин үеийн зарлан мэдээлэх дуут дохиоллын цамхагаар дамжуулан иргэд гамшгаас хамгаалах сургуулилтад оролцож байна.

Энэхүү үзүүлэх сургуулилт нь газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой юм.

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ҮЕД ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?

Газар хөдлөлт болохын өмнө:

- Хэрвээ газар хөдөлбөл танай гэр орон, сургууль, ажлын байранд юу юу гэмтэж магадгүй талаар ярилцах

- Өрх бүр гамшгийн үед ажиллах төлөвлөгөөтэй байх

- Өрөө, тасалгаандаа хамгийн аюулгүй хэсэг нь хаана байж болохыг урьдчилан тогтоох. Ер нь хамгийн аюул багатай хэсэг бол коридор (хэрвээ энд тавилга, эд зүйлс ихээр байрлуулаагүй бол) гэж үздэг.

- Аюулгүй газар руу орох /нуугдах/, халхлах, байх зэргээр дадлага, сургуулилт хийх

- Аюулын үед барилга, байшингаас гарах гарц, аюулын гарцыг мэддэг байх

- Өндөр настай хүмүүс, нялх балчир хүүхдүүдийг хэрхэн нүүлгэн шилжүүлэхийг урьдаас тооцох

- Гэр бүлийн гишүүд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх чадварыг эзэмших

- Ус, цахилгаанаа яаж, хаагуур нь хааж, унтраахад суралцах

- Гэр, өрөө, тасалгааныхаа овор ихтэй, хүнд тавилгыг зохих ёсоор бэхэлж, тогтоох

- Дор хаяж 72 цагийн хүнс, усны нөөцтэй байх

- Цонх, гадна хананаас ор, буйдан зэргийг хол байрлуулах

- Аюултай болон химийн хортой бодисыг зориулалтын газар тусгаарлан хадгалах

- Гар чийдэн (нэмэлт зайны хамт), зайгаар ажилладаг жижиг радио, эмийн сан гэх мэт зүйлсийг бэлтгэх

- Гэрийн тэжээвэр мал, амьтныг халхлах аюулгүй байршил, газрын тогтоох

- Хүн бүрийн орны дэргэд гар чийдэн, бат бөх гутал байлгах

- Нэн шаардлагатай байгууллагын утасны жагсаалтыг мэддэг байх

- Галын хор ашиглаж сурах

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.