2017 онд нисдэг машин худалдаанд гарна

Д.Тулга / Орон нутаг

gadaad

Та нисдэг машинтай болохыг хүсдэг байсан уу. Хэрэв тийм бол удахгүй таны хүсэл биелэх боломжтой болох нь. Хоёр хүний суудалтай спорт нисэх машиныг Словак улсын “Аеромобил” компани хийж буй бөгөөд үүсгэн байгуулагчдын нэг Юурайя Вацулик мэдэгдсэнээр боломжтой бол хоёр жилийн дараа худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Үйлдвэрлэгдэх машины тоо хязгаартай, нисэх дуртай чинээлэг иргэдэд зориулагдаж байгаа аж. Энгийн түлшээр 700 км орчим нисэх чадвартай ба хагас автомат жолоодлоготой. Мөн ослын үед хэрэглэгдэх шүхэртэй юм байна. Одоогоор үнийг нь тогтоогоогүй байгаа боловч 100 мянган америк доллар хавьцаа байхаар тооцоолжээ.

gadaad

Замгүй газраар явах, товчлох мөн хэрэглээнд маш ихээр орвол ирээдүйд тавигдах маш үнэтэй замуудыг болиулж хэмнэх боломжтойгоос гадна хамгийн чухал нь замын түгжрэлийг багасгаж чадна хэмээн үйлдвэрлэгчид үзжээ. Газраас 3 км өндөрт нисэх боломжтой гэж үзэж буй юм байна. Нисдэг машины хувьд хамгийн том саад нь өөрт нь тохирсон дүрэм журам болон гэрчилгээний асуудал. Гэхдээ Европын холбооноос маш их дэмжиж тусалж байгаа аж. Нисдэг машин нь машин болон онгоцны аль алиных нь удирдах загвараас бүтсэн төдийгүй энэ машиныг унахын тулд нисгэгчийн болон жолооны үнэмлэх аль аль нь хэрэгтэй юм байна.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:12

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:12


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.