30-72 насны гурван эмэгтэй үр зулбуулах эм зарж байгаад баригдав

Д.Тулга / Хууль

Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид Нарантуул худалдааны төв дээр үр зулбуулах эм зарж байна гэсэн мэдээлэл авчээ. Улмаар өчигдөр шалгалтын ажиллагаа явуулахад Чингэлтэй дүүрэгт оршин суух 72 настай эмэгтэй Б, 51 настай З, 30 настай Э нар үр зулбуулах эм зарж байсныг илрүүлсэн байна. Тодруулбал тэднээс үйлдвэрлэсэн улс болон нэр нь тодорхойгүй, хоёр хайрцаг эм хураан авчээ. Одоо энэхүү эмийг хаанаас авсан гэдгийг нь тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Өмнө нь мөн ийм хэрэг гарч байсан бөгөөд баталгаагүй үр зулбуулах эм авч ууснаас эрүүл мэнд, амь насаараа хохирч байсан тохиолдол ч бий юм.

Б.БУРМАА

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.