Хойд Солонгос Өмнөд Солонгос руу агаарын цохилт өгнө гэв

Д.Тулга / Гадаад мэдээ

Азийн бар улсын нэг Өмнөд Солоснгосын Сөүл хотноо НҮБ-ын салбар төвийг нээхээр болсныг Хойд Солонгосын зүгээс эсэргүүцэн агаарын цохилт өгөх болно гэж мэдэгдээд байна. Учир нь НҮБ-ын зүгээс Ази дахь хүний эрхийн судалгааны томоохон төвөө Сөүлд нээх болсон юм. НҮБ-ын зүгээс Хойд Солонгос улсад хүний эрх, эрх чөлөө ноцтой зөрчигдөж байгааг үндэслэн энэхүү салбараа нээх саналыг Өмнөд Солонгост тавьсныг хүлээн зөвшөөрсөн нь Хойд Солонгосын дургүйцлийг хүргэсэн аж. Иймээс Хойд Солонгосын зүгээс “Агаарын цохилтын эхний бай нь Сөүл дэхь НҮБ-ын шинэ төв байх болно” хэмээн мэдээлжээ. Одоогийн байдлаар Өмнөд Солонгосын зүгээс уг асуудалд байр сууриа илэрхийлээгүй байгаа юм.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.