Хэргийн гэрчүүдийг дарамталдаг байсан гэв

Д.Тулга / Хууль

“Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөнөөс өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэд төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагаанаас болж хүний эрх зөрчигдөж байгаа талаар ярьлаа. Тухайлбал АПУ компанийн борлуулагчийн амь насанд халдсан хэрэг дээр ажилласан цагдаагийн албан хаагчид хэргийн мөрдөн байцаалтын явцад гэрчүүд болох Б.Отгонцэцэг, н.Дэлгэрцэцэг нарыг эрүүдэж, дарамталж өглөөний 09:00-21:00 хүртэл заавал байлгах зэргээр хүндрэл учруулж байсан гэдгийг тэд хэллээ. Түүнчлэн Б.Отгонцэцэгийг хэд хэдэн удаа алгадах, хэрэг рүү хөтөлсөн, тулгасан асуулт тавих, доромжилсон өнгө аястай харьцах зэрэг асуудал гаргаж байсан хэмээв.

Хэвлэлийн хуралд гэрчээр татагдаж байцаагдаж байсан хоёр бүсгүй хүрэлцэн ирсэн байлаа. “Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөн болон Б.Отгонцэцэг, н.Дэлгэрцэцэг нар Хүний эрхийн үндэсний комисс, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Прокурорын ерөнхий газар зэрэг байгууллагад олон удаа гомдол гаргажээ. Гэвч эдгээр байгууллага өнөөг хүртэл тоймтой хариу өгөөгүй байна. Тиймээс тус хөдөлгөөн энэ хэргийн эцсийн хариу гарах хүртэл хууль, хяналтын байгууллагад гомдол гаргаж, тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.