БНАСАУ Япон тэнгис дэх усан болон агаарын замаа хаажээ

Д.Тулга / Гадаад мэдээ

koreaЭнэ сарын 1-нээс БНАСАУ Япон тэнгист навигаци хийх, нислэг үйлдэхийг хориглосон тухай өнгөрсөн ням гаригт Ёнхап агентлаг Өмнөд Солонгосын Засгийн газрын мэдээллийг иш татан уламжилжээ. Энэ нь Хойд Солонгосын эрх баригчдын баллистик пуужингийн туршилт хийх зорилготой холбоотой юм байна. Тус агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр, дээрх хориглолт хэдий хугацаанд үргэлжилж дуусах нь тодорхойгүй байгаа бөгөөд энэ мэдээллийг албан ёсоор нотлоогүй байгаа аж. Умард Солонгос энэ сарын 15-нд Ким Ир Сений мэндэлсэн өдрөөр зүүн нутагтаа пуужин харвах туршилт явуулж магадгүй гэж Өмнөд Солонгосын агентлаг мэдээлжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭkorea

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.