Арван сартай охинд хиймэл зүрх суулгав

Д.Тулга / Гадаад мэдээ

heartӨнгөрсөн лхагва гаригт Японы Осака хотын Тархи, зүрх судасны төвийн эмч нар 10 сартай охинд зүрхний ажиллагааг дэмжих төхөөрөмжийг амжилттай суулгасан байна. Тус төхөөрөмжийг ХБНГУ-д үйлдвэрлэжээ. Энэ төрлийн төхөөрөмжийг АНУ болон Европын улс орнуудад сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд 1500 орчим удаа ашигласан байна.

Охины биеийн байдал тогтвортой байгаа аж. Эмч нар хэлэхдээ “Охины зүрхний зарим булчин хэвийн байдлаар бүрэлдээгүй байсан. Үүний улмаас зүрх болох уушгины үйл ажиллагаа нь муудсан учраас ийм төхөөрөмж суулгасан” гэж ярьжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.