Америкчууд мөнгөө хадгалахыг илүүд үзэх болжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

america

Америкчуудын мөнгөө хадгалах хандлага нэмэгдсээр байгааг АНУ-ын худалдааны яамны шинэ тайлан харуулжээ. Учир нь эдийн засгийн энэ хүнд нөхцөл байдалд Америкчууд бэлэн мөнгөний зарлагыг багасгаж, хуримтлал үүсгэхийг илүүд үзэх болсон байна. Автомашин, жижиглэн худалдаанаас эхлээд үйлчилгээний үзүүлэлт хүртэл тааруу дүнтэй гарсан байна. Эдийн засагчдын зүгээс үүнийг дэлхий нийтийн эдийн засгийн хямралтай холбон тайлбарлаад байгаа аж. Сар бүр өндөр зарлагатай тус улсын иргэдийн хувьд хуримтлал бий болгох нь хамгийн чухал алхам хэмээн үздэг. Энэ нь сүүлийн хоёр жилд эрс нэмэгдсэн гэдгийг томоохон банкууд ч мөн онцолжээ.

Э.БҮҮВЭЙ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.