Шведийн ерөнхий сайд Ялалтын баярт оролцохоос татгалзав

Д.Тулга / Гадаад мэдээ

steganШведийн ерөнхий сайд Стефан Левен Москвад болох Аугаа эх орны дайны ялалтын баярын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцохоос татгалзаж буйгаа мэдэгджээ. Энэ талаар ТАСС агентлаг, тус улсын ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга Анна Экбергийн мэдээлснээс иш татан уламжилсан байна.

“Бид ОХУ Дэлхийн II дайны улмаас асар их гарз хохирол амссаныг мэднэ. Гэсэн хэдий ч Украин руу хандсан ОХУ-ын өнөөгийн үйл ажиллагаа нь зүй зохисгүй тул Москвад зохиогдох цэргийн парадад оролцох боломжгүй” гэж тэрээр хэлжээ. Мөн Ялалтын баярын үеэр тус улс дахь Элчин сайд Шведийг төлөөлөх болно хэмээн нэмж хэлсэн байна.

Өнөөдрийн байдлаар 30 орчим улсын төрийн тэргүүн тус баярын арга хэмжээнд оролцохоос татгалзаад байгаа аж. Ялалтын баярын арга хэмжээнд оролцох зочдын нэрс энэ сарын сүүлээр тодорхой болох юм байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.