Ч.Сайханбилэг: Тавантолгойн асуудлыг УИХ-д өргөн барина

Д.Тулга / Улстөр

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нар мэдээлэл хийлээ. АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Өнөөдрийн АН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлсэн үг, УИХ-ын даргын Хаврын чуулганыг нээж хэлсэн үг, Тавантолгойн асуудлыг хэлэлцлээ. Тавантолгойн асуудлаар гурван зүйл заалттай шийдвэр АН-ын бүлэг гаргалаа. Нэгдүгээрт АН-ын бүлэг бусад намын бүлэгтэй хамтарсан ажлын хэсэг байгуулах нь зүйтэй юм байна. Хоёрдугаарт хэлэлцэгдэж байгаа гэрээний төслийг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай. Гуравдугаарт УИХ-аар хэлэлцүүлсний дараа гэрээнд гарын үсэг зурах эрхийг нь олгох зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа” гэв.

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.


Ч.САЙХАНБИЛЭГ: ТАВАНТОЛГОЙН ГЭРЭЭГ УИХ-ААР ХЭЛЭЛЦЭНЭ

-М.Энхсайхан сайд Тавантолгойн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж мэдэгдсэн. Гэтэл Засгийн газрын тэргүүн УИХ-аар хэлэлцүүлэх шийдвэр гаргалаа?

-УИХ-ын дарга болон гишүүдээс энэ асуудлыг шуурхай шийдвэрлэж өгөхийг хүссэн. Хамгийн удаандаа 14 хоногийн дотор хэлэлцүүлж өгөхөөр нэгдсэн байр суурьт хүрлээ. Өнөөдөр Засийн газраар уг асуудлыг хэлэлцүүлсний дараа УИХ-д оруулж ирнэ. Өчигдөр орой би олон нийтэд Монгол Улс эдийн засгаа тэлэхийн тулд том төслүүдээ хөдөлгөх шаардлагатай. Нэгэнт яригдаж эхэлсэн энэ асуудал дээр ганц хоёр долоо хоног гайгүй байх гэж бодож байна. Дахиж нийгэмд ямар нэгэн үл ойлголцол, асуулт, хариулт гаргахгүйн тулд УИХ-аар хурдан хэлэлцүүлээд Засгийн газар дараа нь холбогдох шийдвэрээ гаргаад явна.

-Тавантолгойн гэрээнээс эхлээд орж ирэх мөнгөнөөс иргэн бүрт 100 мянган төгрөгийн данс нээж өгнө гэж та мэдэгдсэн. Эдийн засаг хүнд үед бэлэн мөнгө тараах нь хэр зөв бэ?

-Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх, байр сууриа илэрхийлэх бололцоо бүрдэж байна гэж харж байгаа.


-З.ЭНХБОЛД: ТАВАНТОЛГОЙ БОЛ НИЙТ ИРГЭД ХУВЬЦАА ЭЗЭМШИЖ БАЙГАА ОНЦЛОГТОЙ КОМПАНИ-

-УИХ-ын даргын олон нийтэд дэлгэсэн Тавантолгойн гэрээ хоёрдугаар сарын материаль байсан. Эцсийн байдлаар хийх гэрээ биш гэсэн мэдээллийг М.Энхсайхан сайд өгсөн?

-Энэ бол өнөөдөр гарын үсэг зурах гэж байсан гэрээ. Өглөө 10:30 цагт Гадаад хэргийн яамнаас миний нэр дээр файлаар болон цаасан хувилбараар ирсэн. УИХ-ын гишүүдэд тараасан, вэб сайтад тавьсан. М.Энхсайхан шиг хүн миний буруу , ярихыг шийддэггүй. Харин М.Энхсайханы хийж байгаа ажлын буруу зөвийг шийддэг нь УИХ. Тиймээс миний үгэнд итгэх хэрэгтэй. Яагаад УИХ-ын сайтад тавьсан гэхээр Тавантолгой бол нийт иргэд хувьцаа эзэмшиж байгаа онцлогтой компани. Ийм том хэмжээний гэрээг нийт хувьцаа эзэмшигчид, мэдэж ойлгож, юу хийх гэж байгаагаа ухамсарлах ёстой. Тиймээс энэ ил байх хэрэгтэй. Засгийн газрын хийж байгаа хэлэлцээрийг эхнээс нь ил байлгахыг шаардсан. Яг гарын үсэг зурахад бэлэн болсон гэрээг Монголчууд та бүхэндээ ил болгосон нь энэ. Ерөнхий сайдыг өргөн барьсан тохиолдолд УИХ цаг алдалгүй хэлэлцэж гарын үсэг зурах эрхийг олгоно.

Ж.ГАНАА

Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх Монгол Улсын Засгийн газар болон Эрдэнэс таван толгой хувьцаат компани (Энержи ресурс ХХК), (Чайна шэнхуа энержи компани лимитэд), (Энержи ресурс корпорэйшин ХХК)-ний хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг ЭНДЭЭС ТАТАЖ ҮЗНЭ ҮҮ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.