Л.Гүндалай намдаа 3000 хүн элсүүлнэ гэв

Д.Тулга / Улстөр

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэрбээр Их өөрчлөлт, Их үйлсийг хамтдаа бүтээе уриатай “Ард түмнээ хайрлая” нэртэй нам байгуулж, гишүүн элсүүлж байгаа аж. Мөн 2016 оны УИХ-ын сонгуульд Эрдэнэт хотоос нэр дэвшихээр зэхэж буй гэнэ.

Тиймээс намынхаа анхны гишүүдийг Эрдэнэт хотоос элсүүлжээ. Эрдэнэт хотод “Ард түмнээ хайрлая” намдаа 400 гишүүн элсүүлж, намын үнэмлэхээ гардуулсан байна. Маргааш тэрбээр Дархан хотод ажиллах бөгөөд багадаа 800 хүнийг гишүүнээр элсүүлнэ гэж мэдээлэв. Шинээр байгуулагдаж буй улс төрийн нам 801 гишүүнтэй байх ёстой ч Л.Гүндалай намдаа 3000 хүнийг элсүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаагаа хэллээ.

Э.БҮҮВЭЙ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.