Согтуугаар жолоо баривал 3 жилээр эрхийг нь хасна

Д.Тулга / Улстөр

baingiin horoo

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэж байна. Уг хуулийг шинэчлэн найруулснаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зохицуулалтыг шинэ төвшинд гаргана гэж хууль санаачлагч үзэж байна.

Одоо мөрдөгдөж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар аюулгүй байдлыг замын цагдаа болон замын хөдөлгөөнд оролцогч гэсэн хоёр ангиллын хүрээнд зохицуулалт хийдэг. Шинэ хуулиар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зам, тээврийн хэрэгсэл, хүн-орчин гэсэн гурван төвшинд хангуулах аж. Мөн замын тэмдэг, тэмдэглэгээ, хүүхдийн суудал, мотоциклийн малгай хэрэглэх олон улсын стандартыг нэвтрүүлэхээр тусгажээ.

УИХ-ын гишүүд замын тэмдэг, тэмдэглэгээ ямар ч стандартгүй, зам дээр тэмдэг, тэмдэглэгээ байхгүй мөртлөө цагдаа нар дүрэм зөрчсөн гэж торгууль хүлээлгэдэг, замын эвдрэл гэмтлээс үүдэлтэй ослыг хэн хариуцах гэх зэрэг асуудлыг хөндөж байна. Шинэ хуулиар жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол хамгийн багадаа 3 жилээр эрхийг нь хасах, торгууль, шийтгэлийн арга хэмжээг нэмэгдүүлэхээр тусгажээ. Одоо мөрдөгдөж буй хуулинд “Бага насны хүүхдийг өвөр дээрээ тээвэрлэж явна” гэж заасан байдаг. Энэ мэт хуулийн зүйл заалтуудыг арилгаж, хүүхдийг зөвхөн зориулалтын суудал дээр тээвэрлэх асуудлыг хуульд тусгаж өгнө гэлээ. Үндсэндээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг олон улсын стандартад нийцүүлэх, шинэ тутам гарч буй харилцаанд нийцүүлэхээр боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд байна.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.