МАН, МАХН хамтрахыг үгүйсгэхгүй гэв

Д.Тулга / Улстөр

sharavdorj

2016 оны сонгуульд МАН болон МАХН хамтарна гэсэн яриа гарах болсон билээ. Үүнд МАХН-ын даргын ажлын алба хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж "Өдрийн сонинд" өгсөн ярилцлагадаа: "Ирэх сонгуульд МАХН мэдээж орно. Бид ирэх сонгуульд оролцохдоо хүчтэй өрсөлдөгч байхын тулд бусад намуудаас илүү ажиллах шаардлагатай. Даваа гаригт манай намын Гүйцэтгэх товчоо хураллдан хоёр үндсэн асуудлыг хэлэлцсэн.

Мөн О.Баасанхүү гишүүн МАН-ын дарга М.Энхболдтой уулзаад "Хоёр нам хамтрах тал дээр таны бодол юу байна" гэж асуухад нь М.Энхболд дарга "30:70-ын харьцаатай байвал хамтарч болно" гэдэг зүйл ярьсан байна лээ. Тодорхой хүчин зүйл дээр МҮАН-тай хамтарсан шиг хамтрахыг үгүйсгэхгүй. Улс төрийн ямар нөхцөл байдал үүсэх вэ гэдгийг харж байгаад хамтрахыг үгүйсгэх аргагүй. Түүнээс биш манай намын зүгээс нэгдье гээд гүйгээд очих асуудал байхгүй" хэмээн ярилцлагадаа дурьджээ.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.