Грекийн ерөнхий сайд Москвад айлчилж байна

Д.Тулга / Гадаад мэдээ

Грекийн эдийн засгийн байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Европын холбоо болон олон улсын валютын сангаас тусламж хүссэн. Гэсэн ч зөрчилдөөн маргаантай байгаа учир Грекийн ерөнхий сайд Алексис Ципрас ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй Грекийн өрийн хямралын талаар ярилцахаар Москвад айлчлаад байна. Грекийн албаныхан ОХУ-ыг санхүүгийн тусламж үзүүлэх өөр боломж гэж харж байгаа бол судлаачдын үзэж байгаагаар ОХУ нь өөрсдийн санхүүгийн бэрхшээлээсээ болоод үзүүлж болох тусламж нь бага харагдаж байгаа гэжээ. Европын парламентийн ерөнхийлөгч Мартин Шульц ноён Ципрасд Европын холбооны тавьсан хориг, дүрмийг эвдэж болохгүйг хэлжээ. Харин ОХУ барууны ихэнхи оронд хариу хориг арга хэмжээ аваад байгаа бөгөөд ХАА сайд Николай Федоров нь 3 орныг хоригоос авч болох талаар ярьсны нэг нь Грек улс байх бололтой хэмээн BBC.com мэдээлжээ.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.