Италийн шүүхийн байранд халдлага болж, гурван хүний амь үрэгдэв

Д.Тулга / Гадаад мэдээ

gunmanИталийн хойд хэсгийн Милан хотын шүүхийн байранд зэвсэгт этгээд гал нээж, гурван хүний амь хөнөөж, хоёр хүнийг шархдуулжээ. Халдлагын сэжигтэн Клаудио Жиарделлог мотоциклтой зугтаж явахад нь цагдаа нар Монза хотын ойролцоогоос баривчилсан талаар BBC агентлаг мэдээлжээ. Клаудио Жиарделло нь дампуурлын хэрэгт шүүхэд хариуцагчаар татагдаад байсан аж. Тэрээр шүүх хурлын үеэр гал нээж, хамсаатан болон өмгөөлөгч, шүүгчийг хөнөөжээ.

Энэхүү халдлагын үеэр дөрвөн хүн нас барсан гэсэн мэдээлэл гарсан нь ташаа байсан аж. Чанга хатуу харуул хамгаалалттай байшинд түүний хэрхэн буу зэвсэг оруулж, хэд хэдэн удаа зугтсан нь асуудал дагуулж байна. Энгийн үед шүүхийн танхимд нэвтрэхээс өмнө хүмүүсийг металл хайгчаар шалгадаг боловч халдлага гарсан өдөр төхөөрөмж эвдэрсэн байсан аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭgunmangunmangunman


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.