Кубын ерөнхий сайд АНУ-ын төрийн нарийн бичгийн даргатай уулзав

Д.Тулга / Гадаад мэдээ

gadaad

Хагас зууны турш харилцаа нь царцаад байсан АНУ болон Куба улс харилцаагаа шинэ түвшинд хүргэх уулзалтыг хийлээ. Оны өмнөхөн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Кубын ерөнхийлөгч Раул Кастротой ярилцаж, тус улсын эсрэг авсан хоригоо цуцлаад байсан юм. Энэ удаад хоёр улсын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Куба улсын ерөнхий сайд Бруно Родригүз АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Кэритэй Панамд уулзжээ. Энэ уулзалтаар хоёр улсын эдийн засаг, гадаад хамтын ажиллагааг нэмэгдүүлэх тал дээр нэг алхам урагшилна хэмээн АНУ-ын талаас мэдэгдээд байгаа аж. Хоёр улсын энэхүү уулзалтаас 56 жилийн өмнө буюу 1959 онд Фидель Кастро болон АНУ-ын экс ерөнхийлөгч Ричард Никсон нар уулзаж байжээ.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.