"Найрсаг Улаанбаатар" олон улсын тэмцээн болж байна

Д.Тулга / Нийгэм

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зочлох үйлчилгээний салбарын үйлчилгээний ажилтнуудын мэргэжлийн аварга шалгаруулах “ХОРЕКА-2015” олон улсын тэмцээн “Мишээл экспо” төвд өнөөдөр эхлээд байна. Тус тэмцээн энэ сарын 12-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм. Тэмцээнд эхний шатнаас шалгарсан 30 ажилтан үйлчилгээний менежер, зочин хүлээн авагч, өрөөний үйлчлэгч, тогооч, зөөгч, угаалгын ажилтан гэсэн ажил мэргэжлээр өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулна. Шилдэг оролцогчид ОХУ, БНХАУ, БНСУ-ын оролцогч өрсөлдөж байна. Мөн энэ үеэр “ХОРЕКА-2015” зочид буудал, зоогийн газрын үзэсгэлэн зохион байгуулагдаж, 80 гаруй аж ахуйн нэгж хамрагдаж бараа бүтээгдэхүүний дэлгэн тавиад байна.

Аялал жуулчлалын салбарын хөгжил эрчимжиж, улс нийслэлийн нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөө, ач холбогдол нь жилээс жилд нэмэгдэж байгаатай холбоотойгоор үйлчилгээний стандарт, бүтээгдэхүүний чанарыг олон улсын түвшинд хүргэх зорилгоор зочид буудал, зоогийн газрын хангамжийн үзэсгэлэн, тэмцээнийг 9 дэх жилдээ нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын зочид буудлуудын холбоо, Монголын ресторан зоогийн газрын холбоо хамтран зохион байгуулж байна. 3 өдөр үргэлжлэх “Хорека 2015” үзэсгэлэнгийн үеэр танилцуулагдах шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, шилдэг технологиуд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт шинэ дэвшил авч ирнэ гэдгийг салбарынхан онцолж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.