Унгар улсын Ерөнхийлөгч өнөөдөр айлчилна

Д.Тулга / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгарын улсын Ерөнхийлөгч Янош Адер, гэргий Анита Херцегийн хамт өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлал энэ сарын 16-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч уулзаж, албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай тус тус уулзах юм.

Энэхүү айлчлал нь Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог бөгөөд хоёр орны уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд чухал түлхэц болно.

Ж.МАРАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.