“Путинтэй шууд ярилц, бас асуу”

Д.Тулга / Гадаад мэдээ

putinОХУ-д 2010 оноос хойш жил бүр тус улсын ерөнхийлөгч иргэдийнхээ сонирхсон асуултад хариулт өгдөг уламжлал тогтсон. Энэ сарын 16-ны пүрэв гаригт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Путинтэй шууд ярилц, бас асуу” нэртэй, телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож, иргэдийн асуултад хариулах юм. Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдэгдсэнээр, энэ жилийн шууд нэвтрүүлгийн үеэр оросууд Ерөнхийлөгчөөсөө ойролцоогоор 3000 гаруй асуулт асуухаар төлөвлөж, өнгөрсөн долоо хоногоос өгч эхэлсэн байна.

Ярилцлагыг Оросын "Первый канал", “Россия-1”, “Россия-24” суваг болон “Маяк”, “Вести-FM”, “Радио России” станцууд шууд дамжуулах юм. “Урьдчилсан байдлаар шууд нэвтрүүлэг гурван цаг үргэлжлэх ч шаардлагатай тохиолдолд хугацаагаа сунгаж, иргэдэд боломж олгоно” гэж “Орт 1” телевизээс мэдээлжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.