Та дугаартайгаа ямар ОПЕРАТОРЫГ СОНГОХ вэ

Д.Тулга / Орон нутаг

utasМанай улсад үүрэн телефоны 4 оператор компани үйл ажиллагаа явуулж байна. Хэрэглэгчдийн зүгээс үүрэн телефоны оператор компаниа өөрсдөө сонгодог дэлхий нийтийн жишгийг дагах хүсэлтэй байх нь аргагүй. Өөр хоорондоо яриа, үйлчилгээний тариф, үйлчилгээний арга барил өөр компаниудаас сонгон одоогийн өөрийн хэрэглэж буй утасны дугаартайгаа шилжих боломжийг Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос судалж үзсэн байна.

Дугаартайгаа шилжих үйлчилгээ гэдэг нь хэрэглэгч үйлчилгээ авч оператор компаниа солих тохиолдолд одоогийн ашиглаж буй дугаараа солихгүйгээр үргэлжлүүлэн ашиглах боломжийг олгох үйлчилгээ юм. Дугаартайгаа шилжих үйлчилгээг дэлхий нийт өргөн нэвтрүүлсэн байдаг бөгөөд энэ нь хэрэглэгчдэд хямд тариф, шуурхай үйлчилгээ, хүссэн урамшуулал зэргийг өөрөө сонгох боломжийг бүрдүүлдэг.

-ХЭРЭГЛЭГЧИД БАРЬЖ БУЙ ДУГААРАА СОЛИХ ХҮСЭЛГҮЙ БАЙДАГ-

Судалгаанаас үзвэл үүрэн телефоны хэрэглэгчид өөрийн одоо ашиглаж буй дугаараа солих хүсэлгүй байдаг байна. Өөрөөр хэлбэл гарах зардал, нөхцөл байдлаас үүдэн өөрийн барьж дугаартайгаа хүссэн операторыг сонгохыг илүүд үздэг аж. Тухайлбал, дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлсэн тохиолдолд


Мобикомын хэрэглэгчдийн 56 хувь нь оператор компаниа солихгүй гэсэн бол 44 хувь нь солино гэсэн санал өгчээ. Скайтел руу 39 хувь, Юнител рүү 53 хувь, Жи мобайл руу 8 хувь нь шилжинэ гэсэн хариу өгсөн байна.


Скайтел компанийн хэрэглэгчдийн 84 хувь нь одоогийн оператор компаниа солихгүй гэсэн бол 16 хувь нь солино гэсэн хариу өгчээ. Үүнд Мобиком руу 67 хувь, Юнител рүү 17 хувь, Жи мобайл руу 17 хувь нь шилжинэ гэсэн санал өгсөн байна.


Юнителийн хэрэглэгчийн 67 хувь нь шилжихгүй гэсэн хариуг өгсөн бол 34 хувь нь шилжинэ гэсэн хариу өгчээ. Үүнд Мобиком руу 50 хувь, Скайтел руу 42 хувь, Жи мобайл руу 8 хувь нь шилжинэ гэсэн хариулт өгсөн байна.


Жи мобайлын хэрэглэгчдийн 76 хувь нь шилжихгүй, 24 хувь нь шилжинэ гэсэн сонголтыг өгчээ. Үүнд 30 хувь нь Мобиком руу, Скайтел руу 10 хувь, Юнител рүү 60 хувь нь шилжинэ гэсэн хариуг судалгаанд хамрагсдад өгсөн байна. Дугаар шилжүүлэх үйлчилгээ хэдийгээр нэвтрэх талаар албаны хүнээс тодруулахад “Одоогоор судалгааны шатандаа явж байна. Хугацаа товлоогүй байгаа. Боломжтой гэж шийдэлд хүрсэн цагт л шилжинэ” гэв.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:08

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:08


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.