Мэрилин Монрогийн аминд хүрсэн алуурчин тагнуулын ажилтан байжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Өөрийгөө Тагнуулын төв газрын алуурчин байсан бөгөөд 1959-1972 оны хооронд 37 захиалгат аллага үйлдсэн, тэр дундаа Мэрилин Монрог унтаж байхад нь өрөөнд нь ороод мэдээ алдуулахад хэрэглэдэг нембуталтой хлоралгидрат тариаг их хэмжээгээр тарьж хөнөөсөн гэдгээ Америкийн Тагнуулын төв газрын ажилтан асан, 78 настай Норман Хожес мэдэгджээ. Тэрбээр эмнэлэгт үхлийн ирмэг дээр байгаа бөгөөд түүнийг Тагнуулын төв газар төдийгүй “улс орны аюулгүй байдалд заналхийлсэн” гэж үзсэн хүмүүсийг устгуулахаар бусад байгууллагууд ч ашигладаг байсан хэмээн ярьсан нь шуугиан тариад байгаа юм байна. Мэрилин Монро 1962 оны наймдугаар сарын тавны шөнө амиа алдсан байдаг.

Тэрбээр “Манай дарга Жимми Хейворс Мэрилин Монрог хөнөөх ёстой, хөнөөхдөө амиа хорлолт, эсвэл нойрсуулах эм хэтрүүлэн хэрэглэснээс болж амиа алдсан мэтээр харагдуулах ёстой гэж хэлсэн. Би өмнө нь хэзээ ч эмэгтэй хүн хөнөөж байгаагүй ч тушаал гүйцэтгэхээс аргагүй байсан. Би үүнийг Америкийн төлөө хийсэн. Монро коммунистуудад стратегийн мэдээллийг дамжуулж болох байсан, гэтэл бид түүнийг ийм зүйл хийлгүүлж болохгүй шүү дээ. Тэр үхэх ёстой байсан. Би ердөө л хийх ёстой зүйлээ хийсэн” хэмээсэн байна.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.