II шатны 608 тэрбумын зээлийн ноот бичигт гарын үсэг зурлаа

Д.Тулга / Эдийн засаг

tusӨнөөдөр Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү нар Япон Улсын иений хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төсөл”-ийн 2 дахь шатны зээлийг авах тухай хоёр орны Засгийн газар хооронд солилцох ноот бичигт гарын үсэг зурав.

Хоёр дахь шатны зээлийн хэмжээ 36 тэрбум 850 сая иен буюу ойролцоогоор 608 тэрбум төгрөг болж байна. 2008 онд олгосон эхний шатны зээл болох 28 тэрбум 870 сая иенийг нэмбэл уг төслийн нийт хэмжээ 65 тэрбум 657 сая иен буюу ойролцоогоор 1 их наяд 83.4 тэрбум төгрөг болж байна.

Хөшигийн хөндийд баригдаж буй энэхүү шинэ нисэх онгоцны буудлыг 2017 онд ашиглалтад оруулах тул зээлийн хөрөнгийг Японы техник, технологиор онгоцны буудлыг барьж байгуулах, мөн зөвлөх үйлчилгээнд зарцуулахаар төлөвлөжээ. Энэхүү хөнгөлөлттэй зээлийн хүү 0.1 хувь, эргэн төлөлтийн хугацаа 40 жил бөгөөд бусад зээлтэй харьцуулахад бага хүүтэй, эргэн төлөлтийн хугацаа урт гэдгээрээ давуу талтай аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.