Тэтгэврийн насыг нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ

Д.Тулга / Улстөр

Chuulgan

УИХ-ын чуулганаар "Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр хэлэлцсэн юм. Монгол Улс зах зээлийн баримжаатай нийгэм, эдийн засгийн харилцаанд шилжсэнээр 1995 онд Нийгмийн даатгалын багц хуулийг, 1999 онд “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэл”, “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль”-ийг тус тус баталж ажил олгогч болон даатгуулагчаас төлсөн шимтгэлийн орлогоор тэтгэвэр олгодог тогтолцоог нэвтрүүлж эхэлснээс хойш 20 жилийн хугацаа өнгөрсөн байна. Дундаж наслалт нэмэгдэж, нийт хүн амд эзлэх тэтгэвэр авагчдын тоо өсч, 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2013 онд 4, 2030 он гэхэд 7, цаашид 9 тэтгэвэр авагч болохоор байна. Дундаж наслалт нэмэгдэж, нийт хүн амд эзлэх тэтгэвэр авагчдын тоо өсөж, 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2013 онд 4, 2030 он гэхэд 7, цаашид 9 тэтгэвэр авагч болохоор байгаа аж.

Эрэгтэй дундаж наслалт 65, эмэгтэй бүр 75 хүрчихээд байгаа. Тэтгэвэр авах хугацаа эмэгтэй даатгуулагч маань 23-аас дээш жил, эрэгтэй 15-20 жил дундаж хугацаанд тэтгэвэр авдаг. Тэгэхээр энийг тооцож үзээд тэтгэврийн насны хязгаарыг тогтоохдоо 2017-2022, 2022-2030 онд тус тус тэтгэврийн насыг эрэгтэй 62 эмэгтэй 58, эрэгтэй 65 эмэгтэй 60 хүргэнэ гэж төсөлд тусгасан байгаа аж.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.