Торгоны зам байгуулах төсөлд Монгол улс нэгдэх үү

Д.Тулга / Улстөр

gadaadЗүүн өмнөд Азийн улс орнуудын АСЕАН-ы дээд хэмжээний чуулга уулзалт Малайзын Куала Лумпурт 26 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Энэхүү дээд хэмжээний уулзалтаар зарим улс орнууд бүс нутгийн болоод арлуудын талаар зарим маргаантай асуудлуудыг шийдвэрлэх аж. Мөн “Торгоны зам”-ыг зүүн хойд Азийн зарим улс орнуудаар дайруулах талаар эдийн засгийн өндөр ач холбогдолтой хэлэлцээнүүдийг уг чуулга уулзалтаар шийдэх юм.

-АЗИ, ЕВРОПЫГ ХОЛБОСОН XX ЗУУНЫ ТОМООХОН ТӨСӨЛ “ТОРГОНЫ ЗАМ”-

"Торгоны замын эдийн засгийн бүс болон XXI зууны тэнгисийн торгоны замыг хамт байгуулах тухай хэтийн төлөв, үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг энэ онд албан ёсоор танилцуулсан. Үүнд, торгоны зам дагуух улс орнуудтай хамт, "Нэг бүс нэг зам"-ын хамтын ажиллагааны агуулга, арга хэлбэрийг улам сайжруулан, цагийн хуваарь, замын зураг төлөвлөгөөг боловсруулж, хил залгасан орнуудтай бүс нутгийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг сайтар хийж, улс төрийн талаар харилцан итгэлцсэн, эдийн засаг уялдсан, соёлын багтаамжит чанарыг хадгалсан харилцан ашигтай хамтын цогц, хувь заяаны хамтын цогц, хариуцлагат хамтын цогцыг хамт байгуулахад Хятад улс бэлэн байна гэдгээ илэрхийлсэн. Энэ бол Хятадын стратеги юм.

БНХАУ-ын дарга Си Зиньпин өнгөрөгч оны 11 дүгээр сарын 8-нд Бээжин хотноо эхэлсэн АПЕК буюу Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр “Дэд бүтцийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх нь” яриа хэлэлцээг зохион байгуулж, өөрийн хөрш зургаан орны тэргүүнийг урьсан. Монголоос гадна Бангладеш, Лаос, Мьянмар, Тажик, Пакистан, Камбож улсын Ерөнхий сайдууд уригдан оролцсон уулзалтын үеэр Си Зиньпин дарга “Дэд бүтцийг хөгжүүлэхийн тулд Хятад улс 40 тэрбум ам.доллараар хэмжигдэх сан байгуулж байна” хэмээн мэдэгдсэн. Түүний яриад буй дэд бүтэц гэдэг нь Хятад улсын хэрэгжүүлэхийг зорьж буй “Торгоны зам” төслийн нэгээхэн хэсэг юм. Дээд хэмжээний уулзалтын дараа Хятад улсын дарга Си Зиньпин зөвхөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой тусгайлсан уулзалт хийсэн юм.

БНХАУ нь гадаад худалдаагаа шинэ түвшинд гаргах, бараа эргэлтээ нэмэгдүүлэх зорилгоор “Торгоны зам” төслийг хэрэгжүүлж байгаа. Монгол Улсын хувьд энэ төсөлд хамрагдах сонирхолоо илэрхийлж “Талын зам” төслийг Хятадад санал болгож хамтарч ажиллаж болох юм гэсэн байр сууриа илэрхийлсэн. Гэсэн ч газрын зураг дээр Монгол улсыг тойрон өнгөрсөнийг харж болно. Юутай ч эцэслэн шийдэгдээгүй байгаа ч манай улсын хувьд энэхүү төсөлд хамрагдах нь олон талын ач холбогдолтой. Уг төсөлд Монгол улс нэгдэх хүсэлтэй байгаагаа хэд хэдэн удаа илэрхийлсэн билээ. Хятадын талаас төслийн зургийг эцэслэн шийдээгүй ч тодорхой хариулт өгөөгүй хэвээр байна.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.