Цагдаа, мафийнхны хооронд буудалцаан болжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

zanabazarАНУ-тай хил залгаа, Мексикийн Тамаулипас мужийн Рейнос хотын аж үйлдвэрийн бүсэд буудалцаан болжээ. Саяхан баривчлагдсан орон нутгийн гэмт бүлэглэлийн нэгэн толгойлогчийг хамсаатнууд нь хүчээр суллах гэснээс цагдаа мафийнхны хооронд ширүүн мөргөлдөөн үүссэн гэж зарим эх сурвалж мэдээлжээ. Харин тус улсын зарим хэвлэлд гэмт бүлэглэлийнхэн дотроо эрх мэдлээ булаацалдаж тулалдсанаас бүх зүйл эхэлсэн хэмээжээ. Энэ үеэр гэмт этгээдүүд хэд хэдэн районд хувийн автомашинууд, зорчигч тээврийн автобусуудыг шатаан, гол замуудыг хаасан байна. Буун дуу үргэлжилсээр байгаа тул орон нутгийн эрх баригчид оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.