НАТО-гийн цэргийн сургуулилт үргэлжилж байна

Д.Тулга / Гадаад мэдээ

natoУкраины хямралтай холбогдуулан НАТО-гийн эвсэл Хар тэнгис дэх цэргийн оролцоогоо нэмэгдүүлсээр байна. Өнөөдрийн байдлаар Румыны нутаг дэвсгэрт Их Британи, АНУ, Молдав зэрэг орны 2200 орчим цэрэг оролцож буй НАТО-гийн цэргийн сургуулилт үргэлжилж байгаа юм. Энэ сарын 16-наас эхэлсэн тус хээрийн сургуулилт хоёр долоо хоног үргэлжлэх бөгөөд Румын улсын зүүн нутаг дахь “Смардан” полигон болон Хар тэнгисийн “Константа” боомтын ойролцоо орших “Михаил Когэлничану” агаарын баазад болох талаар өмнө нь Румыны Батлан хамгаалахын сайд Мирча Дуса мэдэгдсэн билээ.

Энэ цэргийн сургуулилт нь Уэльсийн дээд хэмжээний уулзалтын үеэр баталсан НАТО болон ЕХ-ны дорнод жигүүрийн аюулгүй байдлыг хамгаалах зорилго бүхий “Бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний нэг хэсэг юм байна. Румын улс энэ жил 340 гаруй цэргийн сургуулилт зохион байгуулахаас НАТО болон ЕХ-ны түнш орнуудтай хамтран мөн Румыны зэвсэгт хүчин дангаар зохион байгуулах аж. Эдгээр цэргийн сургуулилт нь НАТО болон бусад улс орны армитай харилцан хамтран ажиллах боломжийг нээхэд ихээхэн чухал үүрэгтэй юм байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭnato


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.