Ким Чен Ун ард түмнийхээ төлөө уулын оргилд гарчээ

Д.Тулга / Гадаад мэдээ

kimЭнэ сарын 18-ны өдөр БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун ард түмнийхээ сайн сайхны төлөө “ард түмний ариун уул” хэмээн нэрлэгддэг Пэктусан уулын оргилд гарчээ. Энэ талаар энэ сарын 19-ний өдөр Хойд Солонгосын төв мэдээллийн агентлаг мэдээлснийг Reuters иш татсан байна. Тус улсын хэвлэлд бичсэнээр, Ким Чен Ун энэхүү оргилд гарахын тулд маш чухал ажлуудаа хойш тавьсан аж. Тэрээр Пэктусан уулын оргил дээр дагалдан явагсад болон цэргийн нисгэгчидтэйгээ зургаа татуулжээ. Энэ үеэр цэргийн нисгэгчид удирдагч Ким Чен Унд үнэнч байхаа илэрхийлэн тангараг өргөсөн байна хэмээн ТАСС агентлаг мэдээлэв.

Ким Чен Ун тэнд цэргийн нисэх хүчин, Солонгосын агаараас эсэргүүцэн хамгаалах анги салбарын өмнө байлдааны бэлтгэл, бэлэн байдлаа өндөржүүлэх, Японы эсрэг тэмцэж байсан партизаны хөдөлгөөний туршлагыг ашиглахыг үүрэгдсэн байна. Пэктусан ууланд БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ир Сений тэргүүлэн Японы эсрэг тэмцэж байсан партизануудын нууц лагерь байдаг аж. Энэхүү ууланд тэртээ 1942 онд Ким Чен Уны эцэг Ким Чен Ир мэндэлжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭkimkim


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.