Нью-Йоркт онц байдал зарлажээ

Д.Тулга / Гадаад мэдээ

marihuanАНУ-ын Нью-Йорк мужид синтетик марихуан хэрэглэсний улмаас эмнэлэгт хүргэгдэн ирэх өвчтөний тоо огцом нэмэгджээ. Үүнтэй холбогдуулан Нью-Йорк мужийн захиргаанаас эрүүл мэндийн онц байдал зарлалаа. Өнгөрсөн баасан гариг гэхэд ес хоногийн хугацаанд “Спайс” буюу “КэйТү” гэдэг синтетик мансууруулах бодисоос харшилсан 160 гаруй хүн эмнэлэгт яаралтай хүргэгдэж ирсэн хэмээн мужийн захирагч Андрей Куомо баасан гарагт мэдэгджээ.

Мужийн захиргаанаас мэдэгдсэнээр, “Спайс” ба түүнтэй төстэй бусад синтетик мансууруулах бодисуудыг ургамлын гаралтай материал гэсэн ангилалд хамааруулдаг учир зах зээл дээр хууль ёсоор борлогддог юм байна. Энэхүү бодис нь марихуантай төстэй үйлчилдэг бөгөөд дотроо олон төрөл байдаг аж. “Синтетик каннабинойдод агуулагддаг нэгдэл нь байнга өөрчлөгддөг учир хэрэглэгчид биедээ яг юу оруулж байгаагаа мэдэхэд төвөгтэй” гэж Нью-Йорк мужийн Эрүүл мэндийн комиссар, доктор Ховард Зукер мэдэгджээ.

Синтетик марихуанаас харшилсан өвчтөнүүдэд ухаан самуурах, зүүрмэглэх, толгой өвдөх, зүрхний цохилт түргэсэх, ухаан алдах, багтрах зэрэг шинж тэмдэг илэрч байна гэж Нью-Йорк мужийн эрүүл мэндийн хэлтсийн цахим хуудсанд бичжээ. Түүнчлэн өсвөр насны хүүхэд, залуусын дунд синтетик марихуаны хэрэглээ өндөр байгаа аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.