Ерөнхийлөгчийн бэлэглэсэн хос морийг Хятадад хүлээн авчээ

Д.Тулга / Гадаад мэдээ

БНХАУ-ын дарга Си Зиньпин гэргий Пөн Ли-Юанийн хамт өнгөрсөн оны наймдугаар сард манай улсад төрийн айлчлал хийсэн. Энэ үеэр тэдэнд зориулан бэсрэг наадам хүртэл зохион байгуулсан билээ. Улмаар наадмын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпин, түүний гэргий Пөн Ли-Юань нарт ижил зүсмийн цоохор морьд бэлэглэсэн юм. Харин өнгөрсөн хоёрдугаар сард ижил сүрэгт нь өвөлжүүлсэн хоёр морийг БНХАУ-ын дарга Си Зиньпинд хүргүүлэхээр Хятадын талд хүлээлгэн өгсөн билээ.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос БНХАУ-ын дарга Си Зиньпинд бэлэглэсэн морьдыг Хятадын тал хүлээн авсан байна. Алтай, Хэрлэн нэртэй хос морийг албан ёсоор хүлээн авах арга хэмжээ БНХАУ-ын Тяньжин хотод болсон бөгөөд БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар, БНХАУ-ын төрийн өмчит “Хөдөө аж ахуйн хөгжлийн групп”-ын захирал Лю Шөнли нар арга хэмжээнд үг хэлсэн байна. Хос морийг тус групп компанийнхаа харьяа адуу үржүүлгийн газарт өсгөх бөгөөд тус үржүүлгийн газарт гадаадын төр засгийн тэргүүн нараас Хятадын удирдлагуудад бэлэглэсэн морьдыг тусгайлан тэжээдэг юм байна.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.