Тавантолгойн төслийг ЗГ-аас өргөн барих нь тодорхойгүй байна

Д.Тулга / Улстөр

saihanbileg

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын хаврын чуулганы нээлтийн өмнөх орой “Хоёр толгой гацаанаас гарлаа” гэж мэдэгдсэн нь эдийн засаг хямарсан гэсэн ойлголттой байгаа иргэдэд нилээдгүй хүлээлт үүсгэсэн байх. Харин маргааш нь өглөө нь УИХ-ын дарга З.Энхболд “Монгол Улсад илт хохиролтой гэрээ байгуулахыг би зөвшөөрөхгүй” гэсэн мэдэгдэл хийсэн нь Тавантолгойн гэрээний төслийг УИХ-аар хэлэлцүүлэх зайлшгүй шаардлагатайг нотолсон юм.

УИХ-ын даргын мэдэгдлийн дараахан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Тавантолгойн гэрээний төслийг өнөө маргаашийн дотор УИХ-д өргөн барина. Харин 14 хоногт багтаан хэлэлцэж шийдвэрлэж өгөөрэй” гэсэн утга бүхий мэдээлэл хийж байсан. Гэтэл өнөөдрийн хүртэл Засгийн газрын зүгээс Тавантолгойн гэрээний төслийг УИХ-аар хэлэлцүүлэх талаар УИХ-д өргөн бариагүй, хэзээ өргөн барих нь тодорхойгүй байна.

Н.МЯГМАР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.