Онгоцны багийн хоёр гишүүнийг баривчлаад байна

Д.Тулга / Гадаад мэдээ

gadaadЛиви улсад болж буй иргэний дайнаас үүдэн тус улсын иргэд Итали, Франц руу олон зуугаараа дүрвэж буй юм. Италийг чиглэж явсан цагаачдын хөлөг живсний улмаас 700 орчим хүн амиа алдаж, 25 хүн сураггүй алга болоод байгаа тухай BBC мэдээлсэн билээ. Тус онгоцны багийн хоёр гишүүнийг баривчилж байгаа талаар Итали улсын албаныхан мэдэгджээ. Учир нь хүмүүсийг хил давуулж худалдах гэж байсан байж болзошгүй хэмээн үзжээ. Одоогийн байдлаар сураггүй болсон зорчигчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.

gadaad

Италийн эргийн хамгаалагчид 500 гаруй цагаачийг осолдохоос урьдчилсан хамгаалж, аюулгүй газар байгуулсан байна. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь бага насны хүүхдүүд бололтой. Италийн Жованни хотын Сальва дүүргийн прокурор Гразано Делриогийн хэлж буйгаар “Хөлөг онгоц боомтод ирэх үед тус онгоцны багийн хоёр гишүүнийг баривчлах тушаал авсан” гэжээ. Иргэний дайны нөхцөл байдлаас үүдэн эх орондоо амьдрах аргагүй болсон иргэд Итали руу олноор дүрвэж, дүрвэх явцдаа харамсалтайгаар амиа алдсаар байна. Мөн дүрвэгсдийг Итали улсад хүргэнэ гэх нэрийдлээр хүний наймаа явагдаж байгааг ч албаныхан мэдээлжээ. Өнгөрсөн сарын 15-нд Италийн эрэг орчимд 900 гаруй цагаач амиа алдсан бол энэ сарын 10-наас 17-ны хооронд Италийг чиглэн явсан 10 гаруй хөлөг осолдсоны улмаас 13500 цагаач амиа алджээ. Өнгөрсөн онд 218.000 цагаач амиа алдсан байна. Үүнийг Италийн засгийн газраас “Энэ осол дайны үеэр амиа алдсан иргэдийнхээс ч их тоонд ойртож байгаа явдал” хэмээн ВВС онцолжээ.

Т.БАТСҮРЭН

gadaad


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.