Нисдэг далавчаа танилцуулав

Д.Тулга / Орон нутаг

dalavchШинэ Зеландад төвтэй “Martin Aircraft” компани нисдэг далавч бүтээснээ танилцуулав. Энэхүү бүтээлдээ тус компани 30 жилийн хөдөлмөрөө шингээснээс сүүлийн 4 жилийн хугацаанд бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх ажилд гол анхаарлаа хандуулж, аюулгүй байдал, удирдлага, даацын системд шинэчлэлийн ажил тасралтгүй хийжээ.

“Martin Jetpack” нэртэй уг нисдэг далавч одоогоор 30 минутын хугацаанд 35 морины хүчээр нисэх боломжтой, харин жингийн хэлбэлзлээс шалтгаалж, 3000 хүртэл фийтийн өндөрт хөөрөх юм байна. Тус компани эдүгээ хөрөнгө оруулалтын асуудлаа шийдэхийн тулд урьдчилсан захиалгын системээр хөрөнгөө босгохоор төлөвлөж байгаа аж.

Хөгжүүлэлтийн сүүлийн шатандаа яваа уг нисдэг далавч одоогоор 110 кг жин даах чадвартай гэжээ. Ирэх 2016 оны сүүлээр бэлэн болж, 2017 оны эхээр эзнийхээ гарт очих энэ бүтээгдэхүүний эхлэх үнэ 200.000 ам.доллар юм байна. Компаний албан ёсны цахим хуудаст мэдээлснээр, төлбөрийн 50 хувийн урьдчилсан нөхцлөөр захиалгыг авч, захиалагчид өөрийнх нь бүтээгдэхүүний бүтээгдэх явцын тайланг тухай бүрт тавихаар ажиллаж байгаа аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭdalavch


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:08

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:08


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.