Тавантолгойн төслийг УИХ-ын даргад өргөн барих гэж байна

Д.Тулга / Хууль

saihanbileg

Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан ч бүрдүүлэлт дутуу, иргэдийн Эрдэнэс Тавантолгой ХК-д эзэмшиж байгаа 1072 хувьцааг хуулийн дагуу хэрхэн хангах талаар төсөлд тусгаагүй учир буцаасан талаар бид мэдээлсэн. Гэрээний төслийг хэлэлцэх эсэхийг шийдэхдээ 72 цагийн дотор гэж хугацаа тогтоосон байдаг байна. Тэгвэл Засгийн газар уржигдар хуралдаж төслийн дутуу зүйлийг нөхөж хоёр тогтоол баталсан байна.

Үүнд:

1. Эрдэнэс тавантолгойн гэрээ хэлцлийн нийт дүн 181.9 тэрбум төгрөгөөс дээш байгаа тул их хэмжээний хэлцэл гэсэн ангилалд оруулж тогтоол үйлдсэн байна.

2. Тавантолгойн ордоос хувьцаа эзэмших иргэдэд нэрлэсэн үнээр Засгийн газарт худалдах эрх олгосон тогтоол 2012 онд гарсан байдаг. Үүний дагуу 1503.984 иргэн 1583.628.456 ширхэг хувьцааг Засгийн газарт худалдах хүсэлтээ Нийгмийн халамж үйлчилгээний газарт гаргасан байна. Иймд тэднийг хувьцаа эзэмшигчдий бүртгэлээс хассан ч иргэд хувьцаагаа буцаан авах хүсэлт гаргаж Өргөдлийн байнгын хороонд ханджээ. Ингээд тэднийг хувьцаа эзэмшигч мөн хэмжээн бүртгэ гэсэн үүргийг Засгийн газрын дээрх хуралдаанаас Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд даалгасан байна. Ингэснээр Тавантолгойн хөрөнгө оруулалттай холбоотой нэмж бүрдүүлэх тогтоол дуусч Засгийн газраас яг одоо УИХ-ын УИХ-ын З.Энхболдод өргөн барих гэж байна.

Н.МЯГМАР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.