40 жил хасах 40 хэм хүйтэнд - Гайхалтай сайхан он жилүүд боллоо

Д.Тулга / Боловсрол

Монгол Улс дахь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яаманд зочиллоо. Эдүгээгээс 40 жилийн тэртээ буюу 1974 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосон билээ. Дөчин жилийн түүхэн ойг дипломат хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээс илүү олон нийтийн хүртээл болгох үүднээс 40 жилийн түншлэлийн логонд буулган, бүтэн жилийн турш Монголд төдийгүй Германд концерт, үзэсгэлэн, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж тэмдэглэжээ.

Тус Элчин сайдын яамнаас жилийн турш зохион байгуулсан арга хэмжээнүүдээ нэгтгэн “ХБНГУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жил” нэртэй үйл явдлын тойм эмхэтгэл гаргасан байна. Монгол Улсад суугаа ХНБГУ-ын Элчин сайд Герхард Тийдеман энэ сарын 23-ны оройн 19:00 цагт Элчин сайдын яамны цэцэрлэгтээ хоёр орны найрамдалт харилцаа, амжилттай түншлэлд үнэтэй хувь нэмэр оруулсан салбар салбарын төлөөллийг хүлээн авч уулзан, яриа өрнүүлж, оройн зоог барилаа.

Тэрээр уулзалтыг нээж үг хэлэхдээ “Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэнд миний бие,гэргий болон Элчин сайдын яамны хамт олныхоо өмнөөс гүнээ талархаж байгаагаа илэрхийлье. Нар шингэхээс өмнө амжиж үйл ажиллагаагаа нээж, үгээ хэлэхийг хүсч байна. Манай Элчин сайдын яамнаас хоёр орны дипломат харилцааны 40 жилийн ойн хүрээнд жилийн турш зохион байгуулагдсан үйл ажиллагаагаа тоймлон эмхэтгэл болгон гаргаснаа та бүхэнд танилцуулж байна. Энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд хүн бүр хувь нэмрээ оруулсан, магадгүй энэхүү товхимолд таны болон танай хамт олны зураг байж ч магадгүй юм. Бүх салбарын төлөөлөгч хамтран оролцсонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ойн хүрээнд бид мөн хоёр орны дипломат харилцааг илэрхийлсэн түүхэн зургуудаас бүтсэн 12 талтай шоо гаргасан. Бидний үйл ажиллагаанд хөг нэмж, Бразилаас хөгжимчин ирж оролцож байгааг дуулгахад таатай байна. Та бүхнийг сайхан яриа өрнүүлнэ гэж найдаж байна. Баярлалаа” гэв.

ХБНГУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн үйл явдлын тойм эмхэтгэлийн эхэнд ноён Элчин сайд Герхард Тийдеманн “40 жил хасах 40 хэм хүйтэнд - гайхалтай сайхан он жил боллоо” хэмээн онцлон тэмдэглэжээ. Мөн тэрбээр “Манай хоёр орны дипломат харилцааны 40 жилийн ойн хөтөлбөр нь 2014 онд бүтэн жилийн турш зохион байгуулсан олон талт арга хэмжээнүүдээс бүрдэж, олон арван түнш хувь нэмрээ оруулсны дотор Улаанбаатар хотноо “Талын дайчдын өв соёл” үзэсгэлэнд гайхамшигтай олдворууд, Германы хөгжимчдийн тоглолтууд, Гадаад хэргийн сайд Штайнмайерын айлчлал мөн Гёте Хөгжмийн танхимын нээлтийг нэрлэж болно” гэжээ.

-ОЮУТНУУД ХӨГЖМИЙН УРСГАЛЫН ШИНЭЛЭГ БОЛОВСРОЛЫГ МОНГОЛДОО ЭЗЭМШИЖ БАЙНА-

Хоёр орны дипломат харилцааны 40 жилийн ойн хүрээнд зохиогдсон ажлуудаас тоймлон хүргэе.

-2014 оны 2 сарын 05-ны өдөр Монгол Улсын Гадаад харилцааны яамны Ёслолын их танхимд хүлээн авалт хийсэн нь ойн жилийн нээлтийн ёслолын арга хэмжээ болов.


-2014 оны 7 дугаар сарын 6-наас 7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Холбооны гадаад хэргийн сайд д-р Франк-Вальтер Штайнмайер айлчиллаа.


-2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Үндэсний музейд “Талын морьтон дайчдын өв соёл” үзэсгэлэн нээгдэж, Герман-Монголын хамтарсан археологийн олдворуудыг нийтэд дэлгэн танилцуулсан.


-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Герман-Монголын ашигт малтмал, технологийн дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцав. 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел нар тухайн сургуулийг хамтран байгуулахыг санаачилсан билээ.


-ЭСЯ-ны төлөөлөгчид 2014 оны 9 сарын 16-наас 18-ны өдрүүдэд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн багийнхны хамт Монголын баруун хэсэгт орших Ховд аймагт айлчлав. Тэнд Германы гар урлалын мастер монгол залуучуудыг ур чадвар, мэдлэгчадвар эзэмшихэд сургаж байна.


-Өнгөрсөн оны 7 сарын эхээр Элчин сайд Тийдеманн Монголын баруун хязгаар Завхан аймагт Германы Сэргээн босголт зээлийн банкны төлөөллийн хамт зочлов. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн герман мэргэжилтнүүд Улиастайн залуусыг барилга болон цахилгааны мэргэжлээр сургаж байна.


-2014 оны наймдугаар сард Улсын Филармонид Холбооны Мекленбург-Форпомернн муж улсын Хүүхэд залуучуудын найрал хөгжмийн чуулга хүндэтгэлийн концертоо өргөн барив.


-Берлин дэх Монголын ЭСЯөнгөрсөн оны 6 сарын 15-нд “Хоппергартен” морин тойруулгын цэнгэлдэх хүрээлэнд Герман-Монголын нэрэмжит морин уралдааны өдөрлөг зохион байгуулжээ.


-Удирдаач Феликс Райаманн ахлагч Дортмундын Амадеус цөөхүүл найрал хөгжмийн 20 герман “Моцарт Монголд” аялан тоглолтоо 2014 оны 10 сарын эхний долоо хоногийн турш толилуулав.


-Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага” хөтөлбөр болон Герман Монголын бизнес эрхлэгчдийн холбоо хамтран “Made in Germany” Герман-Монголын хамтын ажиллагааны өдрүүд сэдвээр чуулга уулзалт болон үзэсгэлэнг 6 дугаар сарын 16-наас 18-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав.


-2014 оны есдүгээр сарын 24-нд Улаанбаатар дахь Гёте хөгжмийн танхим нээгдэж, поп хөгжмийн сургалтын эрин үеийн тулгын чулууг тавьжээ. Эдүгээ блюз, латин, поп, рок, жаазын сургалтад 30 оюутан суралцан, хөгжмийн урсгалын шинэлэг боловсролыг Монголдоо эзэмшиж байна.


-2014 оны 11 сарын 13-нд Монголын хүүхдийн ордонд “Алиалагчид уулзсан нь” нэртэй төслийн баярын тоглолт зохиогдлоо. Энэ төслийн хүрээнд алиалагчид Ronald Jopt, Francois Infrayнар Шонхоодой циркийн сургуулийн сурагчидтай уулзан, биесээсээсуралцжээ.


-2014 оны 12 сарын 23-нд Элчин сайд Герхард Тийдеманн “Гүүд шейринг” ТББ-ын ажиллагсдын хамт Сонгинохайрхан дүүргийн 25-р хороонд очиж, зуухны дулаан барих “G-Saver” төхөөрөмж гардуулав. Энэ нь түлшний шаталтын хугацааг 40-45 хувь уртасгаж, зууханд түлшний шаталт бүрэн явагдсанаар ялгарах утаа багасах ач холбогдолтой аж.


-Герман Улс нэгдсэн өдрийн байрыг 10 дугаар сарын 1-ний өдөр Элчин сайд Герхард Тийдеманн гэргий хатагтай д-р Марлийс Тийдеманн нар Улаанбаатар хотноо ЭСЯ-ны цэцэрлэгт 300 гаруй монгол болон герман зочдын хамт тэмдэглэжээ.

Д.ЭРДЭНЭТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.