Я.Батсуурь батлан даалтад гарчээ

Д.Тулга / Хууль

batsuuriӨчигдөр (IV/23) 17:00 цагт “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь батлан даалтад гарчээ. Тэрээр ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461-р ангийн хорих эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан билээ. Түүний нойр булчирхайн архаг үрэвсэл, зүрх судас, артерийн даралт ихсэх зэрэг өвчин нь хүндэрсэн мэдээлэл бий. Тэрээр батлан даалтад гарсан тул эмнэлэгт хэвтэн эмчилгээгээ үргэлжлүүлэх юм байна.

Я.Батсуурь хорих ангиас илгээсэн захидалдаа, миний бие “Говь Повер” ХХК-тай хамаарах асуудлаар яллагдагчаар татагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсанаас хойш 45 хоног хоригдож байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Говь Повер” ХХК-ийн хоорондох маргааныг миний бие тухайн үед нь шүүхээр шийдүүлж, энэ компанийн тоног төхөөрөмжийг Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөр үнэлүүлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар шилжүүлж авсан.

Гэтэл АТГ-аас намайг дээрх шүүхээр шийдвэрлэсэн асуудалтай холбогдуулан цагдан хорьж шалгаж байна. Би энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэсэн бөгөөд ямар нэг хууль бус үйлдэл хийж гэмт хэрэг үйлдээгүй гэдэгтээ бат итгэлтэй байгаа. Тийм учраас энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар сайтар шалгуулж, нэрээ цэвэрлэж авах чин эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.